30-45 өдөр цэнэгээ барьдаг Ухаалаг цаг Amazfit Bip худалдаанд гарлаа

 

Amazfit Bip нь нэг удаагийн цэнэглэлтээр 30 – 45 өдөр ажиллана. Өнгөт мэдрэгчтэй дэлгэцтэй, GPS – байршил тогтоогч, барометр – агаарын даралт хэмжигч, геомагник мэдрэгч - луужин, PPG зүрхний цохилт мэдрэгч, 3 тэнхлэг accelerometer хэмжигч, нойрсолт зэргийг тооцоолдог ухаалаг цаг юм. Маш хөнгөн ердөө 31 грамм.

Amazfit Bip нь ухаалаг цаг нь имэйл, текст мессеж, дуудлага, апп-ын notification-ийг хүлээн авах боломжтой. Алхаа,гүйлт, дугуйн явсан замыг GPS дээр суурилсан нарийвчилсан статистик мэдээллийг тооцоолон гаргана.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ

  • Олон өдрөөр цэнэгээ барих батерей. Энгийн хэрэглээнд нэг цэнэгээр 30 – 45 өдөр ажиллана.
  • Маш хөнгөн: Алхах, гүйхдээ зүүхээс гадна, унтаж байхдаа ч зүүхэд тохиромжтой.
  • Мэдэгдэл: Мессэж, имэйл болон бусад апп-уудын мэдэгдлийг өнгөт дэлгэц дээр хүлээн авна.
  • Олон төрлийн хөдөлгөөний хяналт: Алхах, гүйх, дугуй унасан маршрутыг дэлгэрэнгүй статистик хэлбэрээр мэдээлэл болгон харуулахаас гадна зүрхний цохилтыг тухай бүрд хэд байсныг харах боломжтой.
  • Хамгийн сүүлийн үеийн технологийн нэгдэл: GPS, 3 тэнхлэг accelerometer, зүрхний цохилт мэдрэгч, барометрийн болон луужин.
  • Үргэлж асаалттай байх дэлгэц: Мэдрэгч бүхий дэлгэц нь цаг хугацаа, огноо, алхам, цаг агаар, калори гэх мэт мэдээллийг харуулах болно.

Amazfit Bip smartwatch нь идэвхтэй амьдралын үнэнч найз байх болно. Өдөр тутмын алхаа, зарцуулсан калори, туулсан зам зэргийг хянах нь үр дүнг тодорхой харуулж маш ихээр сэдэлжүүлдэг. Ингэснээр та зорьсондоо маш амархан хүрэх боломжтой.

Өнгөт мэдрэгчтэй дэлгэцээр цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрүүлэг, таймер, луужин, өдрийн тойм статистк, зүрхний цохилт зэргийг харах боломжтой. Одоогоор Amazfit Bip ухаалаг цаг нь гадаа гүйх, гүйлтийн зам дээр гүйх, дугуй унах, спортын олон горим бүхий програмуудыг ажиллуулж болно. Ингэснээр дасгал хийсэн цаг хугацаа, хурд, туулсаг зам, зүрхний цохилт, өндрийн хэмжээ, шатсан калори зэргийг нарийвчилсан статистик болгон GPS газрын зургаар харуулдаг. Amazfit Bip нь нойрсолтыг сэрүүн унтсан, бөх бат унтсан зэргээр ялган харуулдаг. Amazfit Bip бол маш энгийн ухаалаг цаг юм.

Ухаалаг цагныхаа дэлгэцийг хүссэнээрээ өөрчлөх боломж 

ТЕХНИК ҮЗҮҮЛЭЛТ

  • Үргэлж асаалттай байх 1,28 инчийн өнгөт мэдрэгчтэй дэлгэц
  • 2.5D Corning gorilla glass generation 3 дэлгэцийн хамгаалалт
  • Зүрхний цохилт мэдрэгч
  • Луужин
  • Барометр буюу агаарын даралт хэмжигч
  • GPS + GLONASS байршил тогтоогч
  • 20 мм бүхий цагны оосор
  • IP68 стандарт бүхий тоос шороо, бороонд тэсвэртэй
  • 190mAh Li-Polymer батерей
  • 31 грамм