360 ХЭМИЙН YI DOME КАМЕРААР ТА ГЭРИЙНХЭЭ БҮХ ОРЧНЫГ ХАРНА

УРАМШУУЛЛЫН ХУГАЦААНД ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР АВААРАЙ

Гэрт буюу дотор байрлах зориулалттай, 1080 пиксель нягтаршил, орчныг 360 хэмээр харуулах хөдөлгөөнт, дуран бүхий, дуу чимээ, хөдөлгөөн мэдэрч мэдээлэх чадамжтай YI Dome камерыг урамшуулалт үнээр эрхэм хэрэглэгч танд санал болгож байна.

IP камерын ухаалаг, төгс шийдлийг Yi Dome камер танд мэдрүүлэх болно. Та 4-р сарын 30-ныг дуустал Yi Technology албан ёсны борлуулагч дэлгүүрээс үндсэн үнэ болох 249,000₮-өөс хямдруулаад 199,000₮-өөр худалдан авах боломжтой ба камерынхаа зургийг өөрийн Facebook хуудсандаа нийтлээд 16GB багтаамж бүхий SD картыг бэлгэнд аваарай.

Yi Dome-ын давуу талууд:

· 112°-ийн өргөн өнцөг бүхий мэргэжлийн түвшний линзээр хөндлөн чиглэлд 345°, босоо чиглэлд 115°-ээр эргэлдэж орчныг панорам буюу 360°-ээр танд харуулна. 1080 пикселиэр таны гэрийн орчны бичлэг хийж, зураг авах ба танаас команд ирээгүй үед линзээ автоматаар эргүүлэн толгойндоо нууж, аюулгүй ажиллагааны зарчимд шилжинэ. Мөн татаж томруулахад орчны өчүүхэн жижиг хэсгүүдийг ч тод томруун харуулах болно.

· Yi home аппликэйшн утсан дээрээ татан суулгаад, камертайгаа холбож, гэрийнхээ хүссэн газартаа байрлуулан, удирдах боломжтой. Yi брэндийн бусад төрлийн камеруудтай хослуулан суурилуулаад Yi home апп-аасаа хянах боломжтой.

· Нарийн хөдөлгөөн таних чадвар нь Yi Dome камерын чанарын баталгаа. Үл мэдэгдэм хөдөлгөөнийг ч мэдэрч, танд мессежээр сануулга илгээх болно.

· 80 цагийн видео хадгалах дотоод санах ойг ашиглахаас гадна 30 хоногийн бичлэгийг Yi cloud үүлэн хадгалалтын системийг ашиглах боломжтой.

· Хана, таазанд суурилуулахад элдэв ажиллагаагүй, энгийн, хялбар, гоёмсог дизайнтай.

· Бяцхан үр тань уйлагнах чимээг дохиолох 2 талт, дуугаралт сайн микрофонтой.

 

 

Yi home аппликэйшн татах: Yi Home

 

Дэлгэрэнгүй мэдээлэл: Теди төв хойшоо харсан хаалга, 1 давхарт байрлах

Mstore худалдааны төв, 7777 7277