Mi Max 3 утасны талаарх тойм: 6.9 инчийн аварга дэлгэц болон илүү их хүчин чадал бүхий гайхалтай бүтээгдэхүүн боллоо.

 

6.99 инч дэлгэцтэй ухаалаг утас гэх ойлголт одоо бодит зүйл болсон бөгөөд саяхан Mi брэнд энэ жилийн хамгийн их хүлээлттэй байсан утас болох Mi Max 3 утсаа олон нийтэд албан ёсоор танилцуулаад байгаа юм. Тус хувилбар нь өмнө жилд гарч байсан Mi Max 2 утаснаас илүү том болсон нь олны таашаалд үнэхээр нийцэж байгаа.

Mi Max цувралын 3-р хувилбарыг стандартад нийцэх хамгийн том боломжит овор хэмжээтэй гаргасан нь энэ жилд гарч байгаа ухаалаг утаснууд дунд өөрийн гэсэн онцгой байр суурьтай болж чадсан аж. Тиймээс бид шинээр гарч буй Mi Max 3 утасны онцлогууд, техникийн үзүүлэлт болон энэхүү шинэ ухаалаг утсыг ашиглаж, туршиж үзсэн сэтгэгдлээсээ хуваалцъя.

Дизайн

Тус утасны хэмжээ нь 176.15х87.4х7.99 мм ба 221 гр жинтэй юм. Өмнөх хувилбаруудтайгаа харьцуулахад Mi Max 3 нь илүү боловсронгуй болж чадсан юм. Өмнөх хувилбарынхаа дизайны чамин онцлогуудыг гаргаж өгсөн төдийгүй сүүлийн үед гарсан түгээмэл элементүүдийг шингээж өгсөн байна.

Жишээлбэл, “slim body” буюу “нимгэн загвар” нь анх Mi A2 утсан дээр танилцуулагдаж байсан бол одоо Mi Max 3 утас нь ийм дизайнтай болоод байна. Ирмэг нь гөлгөр нумарсан байдал нь том дэлгэцтэй ч гэсэн гарт барихад эвтэйхэн юм. Энэ нь хэрэглэгчдэд нэг гараараа утсаа барьж дэлгэцээ бүрэн дүүрэн ашиглахад тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэх аж.
 

Харагдац болон дэлгэц
 

Дэлгэцийн хувьд Mi Max 3 нь 18:9 харьцаа бүхий 6.9 инч дэлгэцтэй нь Mi Max 2-ын дэлгэцээс илүү том болсон төдийгүй үзэгдэх талбай нь ч ихсэж өгсөн. Утасны дээд болон доод ирмэг нь дэлгэцээсээ ижил зай, түвшинтэй болж өгсөн нь харагдацыг илүү аятайхан болгож байгаа. Мөн дурдах ёстой нэгэн зайлшгүй зүйл гэвэл Mi Max 3-ын нүүрэн хэсэгт суурилсан хос яригч буюу speaker-үүд болон хэвтээ дэлгэцийн эффект үнэхээр гайхалтай болж чадсан юм.

Дэлгэцийн нарийвчлал нь 2160 х 1080 бөгөөд дэлгэцийн харьцаа нь 85.19 хувиар өссөн. Хэдийгээр Mi Max 3 болон Mi Max 2-ын их бие бараг ижил овор хэмжээтэй боловч миний бодлоор дээрх үзүүлэлтүүд нь мэдээж ашигтай байна. Ядаж бид Mi Max 3-ыг ашиглахад аппликейшн ашиглалт болон дэлгэцийн ашиглах талбай илүү өргөн, аятайхан байх билээ.

Mi Max 3-ын эх биеийн арын элементүүд их энгийн. Хос камер болон зүүн дээд буланд байрлах хос гэрэлтүүлэгч, голд байрлах хурууны хээ уншигч, доод талд нь Mi брэндийн лого болон бусад мэдээллүүд байрласан байгаа нь харахад эвтэйхэн бөгөөд энгийн юм. Мөн Mi Max 3 нь далд антены дизайн болон хар өнгийн их бие нь гоо зүйн үзэмжийн хувьд их аятайхан болж чадсан.

Метал гадаргуутай дизайн нь түгээмэл байдаг бөгөөд Mi Max 3-ын их биеийн ар тал нь гоёмсог хийцтэй бөгөөд бага зэрэг чийгтэй юм шиг мэдрэгддэг. Хэрэглэгч хэдийгээр зуны улиралд их хөлөрсөн ч гэсэн утсан дээр ямар нэгэн хөлөрсөн шинж тэмдэг үлдэхгүй юм. Мөн энэхүү метал гадаргуу нь аюулгүй байдалд тустай, ялангуяа овор томтой их биед. Их биеийн баруун талд дуу багасгах, нэмэх товчнууд байгаа. Доод талд нь USB-C оролт бий.

Хэдийгээр Mi Max 3 нь NFC буюу богино зайн сүлжээгүй ч infrared-ийн тусламжтайгаар утсыг бусад зүйлд ашиглаж болох юм. Жишээлбэл, зуны улиралд  таны гарт агаар цэвэршүүлэгчийн удирдлага байхгүй байгаа тохиолдолд та үүнийг утсаараа орлуулах бүрэн боломжтой юм.
3.5 мм-ийн чихэвчний оролт энэ удаад мөн л өөрчлөгдсөнгүй. Үүнээс үзэхэд, энэхүү ухаалаг утасны хэрэглээ маш тодорхой буюу дуу болон видеоны чанар үзүүлэлтийг ихэд анхаардаг хэрэглэгчдэд дуу сонсож, кино үзэхэд нэн тохиромжтой байх юм.

Ерөнхийдөө Mi Max 3 нь харагдацын хувьд өмнөх хувилбараасаа илүү болж чадсан. Дэлгэц нь илүү өргөн болсон мөн “Slim Body” буюу “нимгэн загвар” нь их биеийг илүү нарийхан болгосон нь барихад амар байх юм.

 

Батарейны хүчин чадал

Хэсэг хугацааны өмнө бид Mi Pad 4-ийн ажиллагааг туршиж үзсэн. Батарей маш хурдан дуусч байсан. Харин Mi Max 3-ийн батарей хүчин чадал үүний хажууд өндөр байсан. 5500mAh хүчин чадалтай батарей нь гар утасны хувьд маш том үзүүлэлт юм. Мөн Mi Max 3 нь сайжруулсан урвуу цэнэглэх функцийн тусламжтайгаар бусад электрон төхөөрөмжүүдийг ч хурдан цэнэглэж чадна.

Ерөнхийдөө 5500mAh-ийн хүчин чадал гэдэг нь хэрэглэгчдэд кино, бичлэг үзэх, тоглоом тоглох хангалттай хугацааг гаргаж өгч чадах юм.

 

Техник хангамж

Утасны дотор бид 14 нанометрийн, Adreno 509 GPU-тай 1.8 GHz Snapdragon 636 процессор бий. Snapdragon 636 нь ажиллагаа болон тоглоом тоглоход Mi Max 2 утасны Snapdragon 625-аас 40 хувь илүү бүтээмжтэй байсан юм.

Энэхүү ухаалаг утас нь 4GB RAM, 64GB-ийн багтаамжтай юм.
 

 

Үйлдлийн систем

Mi Max 3 нь MIUI 9.5 үйлдлийн системтэй бөгөөд тус үйлдлийн систем нь Google, Android 8.1 (Oreo) дээр суурилж ажилладаг. Энэхүү интерфейс нь хувирамтгай чанар сайтай, түргэн хариу үйлдэл хийдэг тул хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татах юм.
 

Том дэлгэцтэй ухаалаг утсан дээр тоглоом тоглоход

Том дэлгэцтэй байх тусмаа тоглоом тоглоход нэн таатай байдаг эс бөгөөс бидэнд таблет ашигласан нь илүү дээр болов уу. Тэгэхээр Mi Max 3 нь утсанд байж болох хязгаарыг давсан гэж ойлгож болох нь. 5500mAh батарей нь бараг Mi Pad 4-ийн батарейтай ижил хүчин чадалтай. Мөн нөгөө талаас, 6.9 инч дэлгэц нь таныг олон талаар гайхшруулах болно.
Зах зээлд борлуулагдаж буй, тоглоом тоглоход зориулагдсан ухаалаг утаснуудын дэлгэцийн түгээмэл хэмжээ нь 5.84 инчээс 6.4 инч хүртэл байсан юм. Эдгээр утаснууд дээр “Glory of the King”, “Journey Survival: Stimulating the Battlefield” зэрэг тоглоомуудыг тоглоход сэтгэл ханамж өндөр байдаг. Харин эдгээр тоглоомуудыг Mi Max 3 дээр тоглох үед танд тэс өөр мэдрэмж төрөх болно. Мөн том дэлгэц нь өргөн хүрээнд харах боломжийг олгодог тул нүд ядарна гэсэн ойлголт гарахгүй.
 

Бүтэн-дэлгэцийн үйл ажиллагаа

Том дэлгэцтэй ухаалаг утаснуудын өдөр тутмын хэрэглээнд дэлгэц ашиглах байдалд нь хүндрэл гардаг. Өөрөөр хэлбэл, бид дэлгэцийн доод талд байрлах уламжлалт Android товчнууд дээр ихээхэн анхаарал хандуулж ашиглах шаардлага гардаг. Мөн том овортой утсыг тээврийн хэрэгсэл зэрэг хөдөлгөөнтэй газар ашиглах төвөгтэй. Гэсэн хэдий ч бүтэн-дэлгэцийн үйл ажиллагааны ачаар Mi Max 3 ийм нөхцөл байдлыг шийдэж чадсан байна.

Multi-task менежмент интерфейсийн ачаар дэлгэц ашиглалт хялбар болсон. Жишээлбэл, зүүн ба баруун талын дэлгэцийг гүйлгэхэд энэ нь буцах товчийн үүргийг гүйцэтгэдэг байх нь их аятайхан болсон юм. Миний хувьд дэлгэц ашиглалтын байдал нь их амар байсан тул би энэхүү ажиллагаанд нь минутын дараа л гэхэд дасчихсан байсан.

Нэмж хэлэхэд MIUI 10-ын арын фон нь том дэлгэцэнд их тохиромжтой. Энэ нь нийтдээ 4 дэлгэцийг нэгэн зэрэг ашиглах боломжийг бүрдүүлдэг. 
 

Эцэст нь, хэрвээ арын хуруу мэдрэгчийг ашигламааргүй санагдах үед юу хийх ёстой вэ? Асуудалгүй, учир нь AI систем нь таныг дэлгэц рүүгээ харах үед утасны түгжээг тэр дор нь тайлж өгөх юм.

 

Харьцуулсан үзүүлэлтүүд

Бид энэхүү утсыг харьцуулсан үзүүлэлт гаргадаг платформууд болох AnTuTu, Geekbench дээр оруулж үзсэн юм. AnTuTu тус утсанд 118.897 оноо өгсөн бол Geekbench нь тестийг Single Core ба Multi-Core гэж 2 хувааж эхний хэсэгт 1319 оноо, хоёрдугаар хэсэгт 4714 оноо өгсөн байна.

Тус утас нь Qualcomm 14 нанометрийн Snapdragon 636 процессор, 4 core Kryo 260-ийн ачаар тоглоом тоглох зэрэг өндөр ачаалалд маш сайн үзүүлэлт гаргаж чадаж байгаа юм.

Камерын үзүүлэлт

Mi Max 3-ын нүүрэн талын 8MP камер нь арын фоныг уусгаж автоматаар харанхуй орчинд тохирсон бүдэг гэрлийг асааж өгдөг.

Mi Max нь AI буюу хиймэл оюун ухаан болон алгоритмын тусламжтайгаар хэн нэгний зургийг авах үед зураг авах фоны уусгалтыг тохируулж тухайн хүнийг зурганд илүү тодоор гаргаж өгдөг.

Арын камерын хувьд Mi Max 3 нь 12MP, 5MP хос камертай бөгөөд нэгж пикселийн хэмжээ нь 1.4 μm тул бүдэг гэрэлтэй орчинд зургийн чанарыг бууруулахгүйгээр авч чаддаг. Нэмж хэлэхэд тус утсанд сүүлийн үеийн Dual PD full pixel dual-core фокус тохируулагч технологи суурилсан тул харанхуй орчинд маш хурдан фокусаа тааруулдаг онцлогтой юм.
 

Дүгнэлт

Mi Max 3 нь хямд үнэтэй гэхэд ажиллагаа нь үнэхээр сайн болсон. Тухайлбал ашиглахад тухтай хэлбэр хийц, батарей болон камерын хүчин чадал өндөр бөгөөд том дэлгэцийг илүүд үздэг хэрэглэгчдэд нэн тохирсон бүтээгдэхүүн болсон байна.

Нөгөө талаас хэрвээ та худалдан авалт хийхдээ маш няхуур ханддаг төрлийн хүн бол өөрийн хэрэгцээг сайн бодоод үзээрэй. Кино, бичлэг үзэх зэргийн хувьд бол Mi Max 3 маш давуу талтай.

Миний бодлоор та таблет авсны оронд Mi Max 3 утсыг авсан нь илүү хэмнэлттэй байх болов уу.

 

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт

Холбоо барих: 7777-7277

Дэлгэрэнгүй: http://mi-mongolia.com/

Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/xiaomimongolia/