Аль ухаалаг бугуйвч нь дээр вэ: шинэ Xiaomi Mi Band 3 уу эсвэл Mi Band 2 уу?

Таныг зөв сонголт хийхэд тань туслах зорилгоор хоёр загварын харьцуулалт хийж үзлээ.

 

Их бие болон оосор

 

Хоёр загвар хоёулаа сольдог оосортой. Гэхдээ Mi Band 2-ын оосор Mi Band 3-т таарахгүй. Зөвхөн хэлбэр нь өөр төдийгүй хэмжээний хувьд ч томорсонтой холбоотой юм. Mi Band 2 загварын үндсэн хэмжээ нь 40,3 × 15,7 × 10,5 мм бол шинэ загвар нь 46,9 × 17,9 × 12 мм.

Mi Band 3-ын оосорны хувьд 155-216 мм хүртэл сунах боломжтой. Харин Mi Band 2-ын оосор 155-210 мм урт сунана. Тэгэхээр шинэ загварын цаг нь Xiaomi-ийн өмнөх загвар багаддаг байсан том биетэй хүнд хүртэл хангалттай таарахаар болжээ.

Хэмжээ нэмэгдэхийн сацуу жин ч гэсэн нэмэгдсэн: 7 г-ын эсрэг 20 г. Гэхдээ Mi Band 3 загвар бугуйнд төдийлөн мэдэгдэхгүй.

Xiaomi Mi Band 2 загварыг ус чийгнээс хамгаалах IP67 стандартын дагуу хийсэн тул бороо, шүршүүрийн уснаас айх аюулгүй, тэр ч бүү хэл 1 метрийн гүний усанд цагтайгаа орсон ч болно. Шинэ загвар болох Mi Band 3 шинэ алхам хийж чадсан: усны даралтын 5 атмосферийг давна, өөрөөр хэлбэл 50 м-ийн гүний усыг давж гарч чадах юм.
 

Дэлгэц

 

Чухам дэлгэц л Xiaomi Mi Band 3-ыг онцгой загвар болгож чадаж байгаа юм. Бараг хоёр дахин томорсон: Mi Band 2-ын 0,42 инчийн эсрэг 0,78 инч болжээ. Дэлгэц томрохын хэрээр өргөтгөл ч нэмэгдсэн: 128 * 80 пиксель нь өмнөх загварын 72 * 40-ийг ардаа орхисон юм. Үүнээс гадна сенсор бүхий дэлгэцтэй болсон тул хөнгөн дарах/swipe хөдөлгөөн хийгээд л удирдаж болно, өөрөөр хэлбэл Mi Band 2 шиг дэлгэц дээр заавал чанга дарах хэрэггүй.

Mi Band 3 загвар нь сүүлийн үед дэлгэрээд байгаа 2,5D шилэн дэлгэцээр тоноглогдсон – илүү бөөрөнхий, урссан хэлбэр бүхий дэлгэцтэй болох боломжийг олгожээ. Mi Band 2-ын дэлгэц илүү тэгш өнцөгтийг санагдуулам юм.

 

Мэдрэгч болон харилцаа холбоо
 

Хоёр төхөөрөмж хоёулаа гурван хэмжээст акселерометртэй – алхам тоолох, зүрхний хэмнэл мэдэрнэ. Mi Band 3 загварын мэдрэгчийн ажиллагаа яг таг болсон бөгөөд ISO-10993-5/10 сертификатаар баталгаажжээ.

Шинэ загвар нь ухаалаг утастай Bluetooth 4.2-ээр холбогдох бол өмнөх загвар нь зөвхөн Bluetooth 4.0-ийг дэмждэг. Уг үзүүлэлт сайжирснаар мэдээлэл дамжуулах хурд ч сайжрах нь дамжиггүй.

 

Боломжууд

 

Mi Band 3 загварын дэлгэц томорсноор төхөөрөмжийн үйлдэл нэмэгдэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл биеийн хөдөлгөөний ерөнхий үзүүлэлтийг илүү тодорхой гаргана, утсанд ирсэн захиа цагны дэлгэц дээр шууд харагдана. Дуудлага орж ирэхэд Mi Band 3-ын дэлгэц дээр утасдаж байгаа хүний нэр гарч ирэх ажээ. Mi Band 2 загвар нь Mi Fit аппликейшний тусламжтайгаар дэлгэц дээр зөвхөн утас дуугарч байгаа дүрс л харагддаг байна.


Mi Band 3 одоохондоо зөвхөн WeChat болон QQ аппликейшн дэмжиж байгаа ч удахгүй гуравдагч хөгжүүлэгч нарын ачаар өөр бусад алдартай сошиал суваг, мессенжерийг дэмжинэ гэхэд буруудахгүй болов уу.

Mi Band 3 өөр бусад шинэ вижетүүдийг ч санал болгоно, жишээ нь цаг агаарын мэдээ, удахгүй болох гэж буй үйл явдлыг сэрүүлэг байдлаар мэдэгдэнэ. Эдгээрээс гадна Mi Band 3 загварт сэрүүлэг, нойр хянах мэдрэгч, ухаалаг гар утас түгжих зэрэг үйлдлүүд байдаг.

Ажиллах хүчин чадал

 

Сенсор/мэдрэгчтэй дэлгэцтэй болсон тул Mi Band 3 загварт илүү их эрчим хүч шаардлагатай болсон. 70-аас 110 мА-цаг болтлоо нэмэгдсэн батарейны ажиллах хугацаа яг л өмнөхтэйгөө адилхан. Шинэ цаг нь өмнөх Mi Band 2-ын адил нэг цэнэглэлтээр тасралтгүй 20 орчим өдөр ажиллана. Энэ хугацаа ч хангалттай гэж үзэж байгаа юм.
 

Үнэ


Xiaomi-ийн ухаалаг цагнууд бусдаас ялгарах нэгэн онцгой шинжтэй, энэ бол өндөр биш үнэ. Mi Band 3 загварын хувьд ч онцын өөрчлөлт гарсангүй. Үндсэн загвар нь 99,000₮ Mi Band 2 75,000₮-өөр зарагдаж байгаа тул үнийн хувьд онцын ялгаа гараагүй гэж хэлж болно.

Дүгнэлт

Mi Band 3 загварыг Mi Band 2-тай харьцуулахад дараах гурван давуу талтай байна гэж хэлмээр байна:

  • Ус чийгний хамгаалалт илүү сайжирсан
  • Сайжруулсан сенсор дэлгэц
  • Бусад аппликейшнуудыг дэмжиж ажиллах өргөн боломж

Үзүүлэлтийг дараах хүснэгтэд илүү дэлгэрэнгүй харуулав.
 

Үзүүлэлт Xiaomi Mi Band 3  Xiaomi Mi Band 2
Их биеийн хэмжээ 46,9 x 17,9 x 12 40,3 x 15,7 x 10,5
Оосорны урт, мм 247 235
Жин, гр 20 7
Ус чийгний хамгаалалт IP68 5 ATM IP67
Дэлгэц 0,78 инч, 128 × 80 пиксел дэлгэц, сенсортой 0,42 инч, 72 × 40 пиксел дэлгэц
Bluetooth 4.2 4.0
Акселерометр 3 хэмжээст 3 хэмжээст
Судасны цохилт хэмжигч Байгаа Байгаа
Батарей 110 мА*цаг 20 өдөр 70 мА*цаг 20 өдөр
Үнэ 99,000₮ 75,000₮

 

 

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт

Холбоо барих: 7777-7277

Дэлгэрэнгүй: http://mi-mongolia.com/

Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/xiaomimongolia/