Гар утсанд интернэт тохиргоо хийх заавар

 

Цоо шинэхэн гар утсаараа интернэт ороход WiFi эсвэл таны ашигладаг үүрэн операторын интернэт тохиргоо зайлшгүй хэрэг болно.

Гар утасныхаа интернэт тохиргоог дараах алхамын дагуу маш амархан хийх боломжтой.

Settings / Sim cards & mobile networks / Sim card / Access point names / New APN гэж ороод аль үүрэн операторын дугаар ашиглаж байгаагаас хамаарч дараах байдлаар нөхөж бичнэ.

 

Name

Mobicom

Skytel

Unitel

Gmobile

APN

Internet

Style

Internet

Internet

More / Save гэж хадгална.

 


Нэгэнтээ интернэт тохиргоогоо хийчихсэн юм чинь интернэттэй холбоотой дараах 3 тохиргоог хийхийг зөвлөж байна.

 

  1. Зарим газруудад 3G эсвэл 4G сүлжээний хамрах хүрээ муу байдаг. Тэгвэл та эндээс аль сүлжээнд гар утсаа ажиллуулахаа тохируулаарай

Settings / Sim cards & mobile networks / Sim card / Preferred network type

  1. Таны гар утасны интернэт хэрэглээний төлбөр хэт өндөр гараад байна уу? Таны худалдан авсан дата багц 80%, 90%-д хүрэхэд танд мэдэгддэг бол ямар вэ? Эсвэл бүүр өдөрт 100MB хэрэглэнэ. Түүнээс илүү хэрэглэх бол мэдэгдээрээй гээд тохируулсан ч яадаг юм.
  • Settings / Sim cards & mobile networks / Sim card / Set data plan / Data plan
  • Peak data limit  Сард нийт хэдэн GB эсвэл MB хэрэглэх талаар тохируулна.
  • When data plan is used up Тохируулсан дата –нд хүрвэл мэдэгдэх эсвэл гар утасны интернэт хэрэглээг зогсоох тохиргоонууд байдаг.
  • Usage reset date Энэ функц дараа төлбөрт дугаартай хэрэглэгчдэд тохиромжтой. Сар болгоны 1-ний өдрөөс гар утасны интернэт хэрэглээг тооцож эхлэхээр тохируулаарай
  1. Хэрвээ та 2 дугаар ашигладаг бол аль дугаараараа интернэт хэрэглээгээ хийх вэ? Гэдгээ энэхүү тохиргоогоор хийгээрэй

Settings / Sim cards & mobile networks / Default settings / Internet