Шаоми компанийн 2017 оны онцлох 5 бүтээгдэхүүн

2010 онд үүсгэн байгуулагдсан Шаоми компани өдгөө 7 жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ. Энэ хугацаанд дан ганц ухаалаг утас ч бус зөөврийн компьютер, зурагт, дрон гэх зэргийг зах зээлд гарган тун амжилттай яваад явж байгаа юм. Амжилтуудаас нь жишээ дурдахад техник технологийн шинэ шийдлээрээ өндөр үнэлэгддэг Энэтхэг улсад тус компанийн борлуулалт жил ирэх тусам 300 хувиар нэмэгдэж байгаа аж. Тэгвэл хэрэглэгчдийн өгсөн үнэлгээ, мэргэжилтнүүдийн өгсөн шүүмж зэрэг дээр тулгуурлан Шаоми компанийн 2017 оны хамгийн шилдэг 5 бүтээгдэхүүнийг танилцуулъя.

1.Ухаалаг гар утас “Mi6”

Уг утасны үзүүлэлтээс онцлох зүйлсэд 4к бичлэг хийх чадвартай хос линз, 1080p бичлэг хийдэг нүүрний камер болон 6GB санах ой зэрэг багтана. Харин дизайны хувьд их бие нь ердөө 7.5 мм зузаантай, 5.5 инчийн дэлгэцтэй бөгөөд хурууны хээ уншигч нь голын том товч дээрээ байрладаг. 

"Хүчин чадал", "Ухаан" хоёрыг зэрэг хослуулж чадсаныг дээрх үзүүлэлтүүд болон Android 7.1 болон MIUI UI үйлдлийн систем дэмждэгээс нь хялбархан харах боломжтой. Энэхүү үйлдлийн систем нь та бидний амьдралд маш тустай, гэхдээ бусад үйлдлийн системүүдэд хараахан байдаггүй олон үйлдэлтэй. 2017 оны сүүлийн хагаст худалдаанд гарсан уг ухаалаг утас зах зээлд аль хэдийн байр сууриа олж, үнэнч хэрэглэгчидтэй болоод амжжээ.

 

2.Ухаалаг агаар цэвэршүүлэгч “Mi Air Purifier 2”

Ялангуяа өвлийн улиралд бидний санааг ихээхэн зовоодог зүйл бол яах аргагүй утаа, агаарын бохирдол юм. Гадуур явахдаа маск зүүж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадах ч гэртээ байхдаа гаднаас орж ирэх хортой агаарыг цэвэршүүлэх нь маш чухал байдаг. Иймд дараагийн онцлох бүтээгдэхүүн бол уг авсаархан, үр дүн сайтай агаар цэвэршүүлэгч юм.

Энэхүү “Mi Air Purifier 2” нь цагт 310 метр.куб хэмжээг цэвэршүүлэх чадалтай. Жишээлбэл дундаж буюу 23 метр.кв хэмжээтэй өрөөний агаарыг 11-хэн минутын дотор бүрэн цэвэршүүлж чаддаг. 4 талаараа бохирдсон агаарыг 3 давхар шүүлтүүрээр сорж цэвэршүүлээд дээд хэсгээрээ гаргадаг ба энэ арга нь одоогоор хамгийн үр дүнтэй бас цахилгаанд хэмнэлттэй аргаар нэрлэгдээд байгаа юм.

3.Ухаалаг хяналтын камер “Yi Dome 1080p”

Үнэтэй бүхнээ хамгаалахыг бид бүгд л хүсдэг. Тэгвэл Шаоми компанийн энэхүү хэрэгцээнд зориулан гаргасан бүтээгдэхүүн нь уг камер юм. Зүгээр ч нэг энгийн камер биш ухаалаг камер учраас та заавал компьютер гэлтгүй утаснаасаа хянах боломжтой.

Мөн энэхүү камер нь эргэн тойрныхоо эд зүйлсийг 360 хэмд бичиж чаддаг. Түүнчлэн 1080p нягтшилаар бичлэг хийж, гадны дуу шуугианыг дардаг учраас чанарын болон сэтгэл ханамжийн хувьд санаа зовох хэрэггүй. Мөн шөнө бичлэг хийхдээ ч өндөр чанартай бичдэг. Энэ мэтээр тун хүчирхэг, чанартай камер ч үнийн хувьд тун хямд юм шүү.

 

4.Ухаалаг жин “Mi Scale 2”

Турж жингээ барих хүсэлтэй хүмүүсийн нэгэн хэрэгцээ нь чанартай, авсаархан жин байдаг билээ. Хэдий фитнесс дээрээ жингээ хянах боломжтой ч өглөө босоод, хоол идсэнийхээ дараа, гэртээ дасгалаа хийснийхээ дараа гэх зэргээр гэртээ эсвэл ажил дээрээ байхдаа ч жингээ хянахыг хүсдэг хүмүүс цөөнгүй. Хэрэв та эдгээр хүмүүсийн нэг бол уг ухаалаг жин танд яг таарна. Учир нь ердийн нэг жин бус “ухаалаг” жин учраас таны биеийн жинг өдөр бүрийн дарааллаар харуулах ба “bluetooth” холболттой учраас утсаараа дамжуулан биеийнхээ жингийн өөрчлөлтийн талаар төрөл бүрийн нарийн мэдээллийг харах боломжтой. 4 ширхэг хуруу зай хийгээд л бүтэн нэг жил тасралтгүй ажиллах ба уг жин нь 100 граммын нарийвчлалтай.

 

5.Ухаалаг бугуйвч “Mi band 2”

Бүх зүйл “ухаан”-тай болохын хэрээр бугуйвч хүртэл зөвхөн гоёлын зорилгоор бус эрүүл мэнд хянах зорилгоор ашиглагдах болжээ. Тэгвэл 2017 онд худалдаанд гарсан “Mi band 2” ухаалаг бугуйвч энэ төрөлдөө үнэ, үзүүлэлт, чанараараа тэргүүлээд байгаа юм.

Уг бугуйвч ганц цэнэглэлтээрээ 25 өдөр ашиглах боломжтой батарей, олон үйлдэлт системийг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Түүнчлэн Шоами компани уг ухаалаг бугуйвчныхаа системд сэрүүлэг тавих, зүрхний цохилт, зарцуулсан калороо хянах, өдөр бүрийн нойроо харах гэх зэрэг зайлшгүй мэдэж байх ёстой мэдээллүүдийг хянах үйлдлүүдийг багтааж өгчээ.

Харин материал болон дизайны  хувьд усны хамгаалалт бөгөөд агаар чөлөөтэй нэвтрүүлэх гадаргуутай, мөн таны бугуйд ямар нэгэн төвөгтэй мэдрэмж төрүүлэхгүй байхаар бүтээгдсэн байдаг. Мөн үнийн хувьд зах зээл дээр байгаа ижил төстэй бүтээгдэхүүнээс хэд дахин хямд үнэтэй.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл:


Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Веб: mi-mongolia.com