2017 онд Redmi Note 4 гар утас яагаад Дэлхий даяар хамгийн их зарагдав?

“Redmi Note 4” ухаалаг утас нь 2016 оны 6-р сард “Helio X20” загварын процессортойгоор нээлтээ хийсэн билээ. Харин үүнээс 7 сарын дараа илүү хүчирхэг, боловсронгуй процессор болох “Snapdragon 625” процессортой загвар нь худалдаанд гарсан юм.

Бээжин хотод төв салбартай “Xiaomi” компанийн хувьд уг утас томоохон амжилтыг дагуулж, зах зээлд гарсан өдрөөсөө хойш ердөө 6 сарын дотор зөвхөн Энэтхэг улсад 5 сая ширхэг борлуулагдан 2017 оны эхний хагаст хамгийн олон тоогоор зарагдсан ухаалаг утсаар тодорсон юм.

Хачирхалтай нь, “Apple, Samsung” гээд томоохон компаниудын, хэдийн олон сая хүнд таалагдсан ухаалаг утаснууд зах зээл дээр байгаа атал яагаад хэрэглэгчид энэхүү утсыг сонгох болов? Уг асуултын хариултыг хамтдаа олцгооё.

1.ХЯМД ҮНЭ

 

 

Мэдээж чанар дагаж үнэ гэсэн бичигдээгүй хууль бүх л салбарт үйлчилдэг. Гэхдээ “Xiaomi” энэ ойлголтыг эвдэж, чанартай ч хямд үнэтэй утсыг бүтээхээр зорьсон нь гарцаагүй. “Redmi Note 4” багтаамж болон санах ойгоосоо хамаарч дотроо гурван төрөл байна:

  • 2GB санах ой/ 16GB багтаамж
  • 3GB санах ой/ 32GB багтаамж
  • 4GB санах ой/ 64GB багтаамж

Хэрэв та томоохон компаниудын дурын нэг утасны үнийг яг тийм үзүүлэлттэй “Redmi Note 4”-ын үнэтэй харьцуулж үзвэл “Redmi Note 4” даруй 3-4 дахин хямд байгааг олж мэдэх боломжтой. Магадгүй та ийм хямдхан үнэтэй юм чинь чанар нь ч гэсэн муу гэж бодож байгаа байх.

Тийм бол маш том эндүүрэл. “Redmi Note 4” хямд үнэтэй байдагт хэд хэдэн том шалтгаан бий. “Xiaomi” компани хэзээ ч ихээхэн зардал гаргасан сурталчилгаа хийдэггүй бөгөөд тэдний сурталчилгааны гол арга нь хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгах гэнэ. Мөн бүх худалдаагаа цахимаар хийдэг учраас нэрийн дэлгүүр гэхчлэн уламжлалт аргаар бараагаа зардаг компаниудтай адил зардал гардаггүй.

Түүнчлэн “Xiaomi” компани тухайн бараагаа маш олон тоогоор үйлдвэрлэж нэг барааны үйлдвэрлэлийн үнийг багасгаж чаддаг. Эдгээр гурван гол шалтгаанаар “Redmi Note 4” утас хямд үнэтэй байгаа юм. Тэгэхээр чанартай бөгөөд хямд үнийг хүссэн хүмүүст хамгийн тохирсон сонголт болдог.

 

2.ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ

 

 

Үзүүлэлт дээр батарейг нь дурдахгүй өнгөрч яасан ч болохгүй. Учир нь "Redmi Note 4" маш нимгэн их биетэй ч бүтэн өдөр ашиглахад хүрэлцэх 4100 mAh хүчирхэг батарейтай. Иймд байнга утсаа цэнэглээд байх боломжгүй хүмүүст маш тохиромжтой утас юм.

Харин камерын хувьд ардаа 13MP, урдаа 5MP камертай

Мөн ухаалаг утас хэрэглэдэг хүмүүсийн дунд гардаг бас нэгэн нийтлэг асуудал болох олон апп зэрэг ажиллуулах үед утас халж, гацдагийг "Redmi Note 4" бүрэн шийдэж чаджээ. Яагаад гэвэл уг утас 2GB-4GB санах ойтой учраас та 100 апп л зэрэг ажиллуулдаггүй юм бол халах, гацах гэсэн асуудлууд гарахгүй.

Багтаамжны хувьд хэдий бусад үйлдвэрлэгчдийн адилаар 128GB болон 256GB-ын багтаамжтай загвар гаргаагүй ч та 128GB хүртэлх хэмжээтэй microSD хийж, багтаамжийг нь нэмэгдүүлэх боломжтой.

Харин камерын хувьд ардаа 13MP, урдаа 5MP камертай. Өмнө дурдсанчлан нь үнийн хувьд харьцагуй хямд ч эдгээр камерууд нь сайн зураг авдгаараа алдартай Apple-ын утаснуудтай адил төвшинд гэрэл зураг авах авдаг. Иймээс утсаараа гэрэл зураг авах дуртай хүмүүсийн мөнгийг хэмнэх төдийгүй харамсахааргүй сонголт болж чаддаг.

 

3.ТОХИРОМЖТОЙ ДИЗАЙН

 

 

Дизайны хувьд бусад утаснуудаас ялгарах нэг том онцлог нь хуруу мэдрэгч нь утасны ард буюу арын камерны дор байрладаг. Иймээс түгжээг нь тайлахын тулд заавал эрхий хуруугаараа голын товч дээр дарах шаардлагагүй, утсаа барьсан чигээрээ долоовор хуруугаа тухайн мэдрэгчтэй хэсэгт хүргэхэд л хангалттай. 

"Redmi Note 4"-ыг хүмүүс ихээр худалдан авч байгаа шалтгаан нь яах аргагүй үйлдлийн системийнх нь давуу талууд юм

Түүнчлэн арын хэсэг нь барихад халтирахгүй материалтай бөгөөд санаандгүй унагахад ч гэсэн зурагдахгүй, металл хийцтэй. 5.5 инчийн дэлгэц нь 1080x1920 пикселийн нягтшилтай учир ямар ч дүрс бичлэг эсвэл тоглоомыг компьютерын дэлгэцээс дутахааргүй тодоор харуулна.
 
Уг гурваас гадна "Redmi Note 4"-ыг хүмүүс ихээр худалдан авч байгаа шалтгаан нь яах аргагүй үйлдлийн системийнх нь давуу талууд юм. Android 6.0 дээр суурилсан MIUI 8 үйлдлийн системтэй.

"Xiaomi" компани MIUI 8 үйлдлийн системээ зах зээл дээр давамгайлж байгаа iOS, Android үйлдлийн системүүдтэй өрсөлдөх, дутууг нь нөхөхөөр зохиосон тул та бидний хараахан мэдэхгүй маш олон давуу талуудыг агуулсан байдаг. Тэдгээрээс хамгийн хэрэгцээтэй санагдсан нь “Scrolling screenshot” юм.

Жишээлбэл утсан дээрээ уншиж байгаа урт нийтлэлийн зургийг нь авч хэн нэгэн рүү явуулах шаардлага гарахад дор хаяж 4-5 screenshot дардаг. Тэгвэл зөвхөн MIUI 8-д байх уг “Scrolling screenshot”-ын ачаар урт нийтлэлийг ганцхан зурганд багтааж болно.

Энгийнээр тайлбарлавал доош гүйлгэж байхад ч гэсэн screenshot үргэлжлүүлэн хийсээр байх боломжтой. Энэ мэтээр бидний алтан цагаас хумсалж байдаг олон үйлдлүүдийг маш хялбаршуулсан үйлдлийн системтэй юм.
 
Ийнхүү яагаад  "Redmi Note 4" олон саяар борлуулагдаж байгааг шалтгааны судлан бичлээ. Гар утас худалдан авахад тань дээрх мэдээлэл тус болно гэж найдъя.

 

 

 

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Веб: mi-mongolia.com