Агаарын бохирдлоос сэгийлэх 5 зөвлөмж

Хүн амын төвлөрөл, үйлдвэржилт, автомашины хэрэглээ зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаар маш ихээр бохирдож, улмаар хүн амын дунд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлүүдийг нэмэгдүүлж байна. 

Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын, зүрх судасны өвчин, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвсэл, хавдар, нөхөн үржихүйн эрхтний болон хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын төвшинг бууруулдаг бөгөөд хүүхэд, өндөр настан, архаг өвчтэй хүмүүс илүү өртдөг. 

Агаарын бохирдолттой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал юм. Иймээс агаарын бохирдлыг бууруулах, өвчлөлөөс сэргийлэх дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг иргэн танд зөвлөж байна.

1. Гэр, Орон байрны дотоод орчны агаарын чанарт анхаарах.

  • Хүн ихэнх хугацаагаа  гэртээ буюу орон байр дотор өнгөрөөдөг. Иймээс гэр орон байрны агаарын чанарт анхаарах хэрэгтэй. Үүний тулд:
  • Гэртээ, ажлын байрандаа, машиндаа болон олон нийтийн газар тамхи татахгүй байх
  • Түлшний хэрэглээ багасгадаг шаталт сайтай сайжруулсан зуух, түлш хэрэглэх
  • Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх.
  • Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй.
  • Гэр бүлийн бүх гишүүд гадаа өмссөн хувцасаа гэртээ орохоосоо өмнө сольж байх
  • Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төлөвийг ажиглаж, бохирдол багатай үед орон гэрээ агааржуулах. Агаарын бохирдол өглөө болон оройн цагаар хамгийн их байдгийг анхаарах
  • Хэрэв галлагаатай орон сууц, гэрт амьдардаг бол галлах, хоол хийх үедээ аль болох утаа бага гаргах байх хэрэгтэй
  • Гэрийн дулаалгыг сайжруулах, үүдэнд амбаар ашиглах
  • Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах. Хатуу, шингэн хог хаягдал нь холилдон химийн урвалд орж дотоод орчны агаарыг байнга бохирдуулж байдаг тул өдөр бүр хогоо гаргаж хогийн цэгт хаяж хэвших, хогийг хашаандаа шатаахыг хориглох,
  • Чанаргүй материалаар хийгдсэн, үнэр гаргадаг материалаар хийгдсэн гэрийн тавилгаа солих, аль болох хэрэглэхгүй байх
  • Химийн бодисын найрлага өндөртэй цэвэрлэгээний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглах, өрөөнд хангалттай агааржуулалт байгаа эсэхийг шалгах, хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтан хүрэхгүй хол газар хадгалах, шошгон дээр дурдаагүй тохиолдолд эдгээр ахуйн хэрэглээний

 

2. Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ тэвэрч явах

Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.

Сургуулийн анги танхимд өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.

 

3. Замын хөдөлгөөнд оролцох үедээ цонхоо онгойлгохгүй байх

Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ. Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ.

 

4.Илчлэг сайтай хоол хүнс чухал
Агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн аргын нэг нь илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх явдал юм. Дархлаа сайн байснаар элдэв өвчин тусах магадлал буурна. Иймээс чанартай, илчлэг сайтай халуун хоол хүнс тогтмол (хоол хүнсийг дөрвөн цаг тутам хэрэглэхэд тохиромжтой) хэрэглэж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С витамин уувал сайн аж. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэх нэг арга юм. Мөн өвлийн улиралд Е витаминтай хүнс хэрэглэж занших хэрэгтэй.

 

5.Чийрэгжүүлэлт, биеийн дархлааг дэмжих, эсэр­гүүцлийг сайж­руула­хад анхаарах.

  • Ажил амралтаа зөв зохицуу­лан, сайн унтаж амрах.
  • Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. (Монголчуудын уламжлалт хүнс болсон адуу, хонь, үхрийн махнаас гадна, эрдэс, амин дэм агуулсан жимс, хүнсний ногоо хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай)
  • Уламжлалт аргаар бүрсэн тараг хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол хүнснээс авах хэрэгцээт шимт тэжээлт бодисыг биед гүйцэд шингээж өгнө.
  • Идэвхтэй амрах, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах, ууланд авирах зэрэг үнэ хямдаар салхинд гарах; (Заавал үнэтэй цанын бааз руу явах шаардлагагүй)