Гар утасгүй бол үнэхээр ажил амьдрал явахаа больсон цагт бид амьдарч байна. Хэдхэн хоногийн өмнө гар утсан дээрээ санаандгүйгээр кофе асгаснаас болоод барьж байсан Nexus маань таг болов. Утастай байхаас өөр аргагүй тул шинэ утасны эрэлд тэр даруй гарав. Мэдээж маш яаралтай авах хэрэгтэй болохоор их мөнгөний боломж ч, бас сонирхолтой татах утас ч бараг байгаагүй гэж хэлж болно. 5, 6 жил Google-ийн Nexus (4, 5, 6) барьж байсны хувьд Google Pixel-ийг ихэд сонирхож байсан ч үнэ нь огт буугаагүй байсан нь хүслийг минь хорьж орхив.

Нэгэн дүүгийн санал болгосноор урьдчилгаа төлбөргүй, 6 сарын хугацаатай зээлийн үйлчилгээгээр Mi брэндийн гар утас авч болохыг мэдсэн даруйдаа Mi-гийн дэлгүүрийг зорьж хэрэгцээг минь бүрэн хангах шинэ утас гарсантай танилцав. Хамгийн гайхалтай нь Xiaomi, Google хоёрын хамтран гаргасан MI A1 буюу AndroidOne гэх утас эднийд ирээд удаагүй байсан аж. Google Nexus-ийн үнэнч хэрэглэгчийн хувьд MI A1 утасны үйлдлийн систем нь Pure Android байсан нь ямар ч эргэлзээ төрүүлэлгүй авч орхив. Pure Android-ын хамгийн сайхан нь, сайхан сайхан үнэтэй утастай хүмүүс хуучин хувилбартай явж байхад цоо шинэ үйлдлийн систем шууд шинэчлэгддэгт байдаг шүү дээ. Мэдээж авах болсон хамгийн гол шалтгаан бол ҮНЭ, ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ, Баталгаат хугацаа байлаа.

Xiaomi Mi A1 гар утасны талаарх сэтгэгдэл

A1 утасаар дарсан зурагууд 

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт

Холбоо барих: 7777-7277

Дэлгэрэнгүй: http://mi-mongolia.com/mi-a1