ЗЭС картаар үйлчлүүлээд 5% хөнгөлөлт эдлээрэй

 

Бүтээгдэхүүн худалдан авахад юуны өмнө үнэ чухал байдаг. Тиймээс Xiaomi компани бүтээгдэхүүнийн үнийг байж болох хамгийн доод түвшинд барьдаг. 1000$-н бүтээгдэхүүнийг 100 хүнд борлуулсанаас 100$-н бүтээгдэхүүнийг 1000 хүнд борлуулах нь илүү амар гэж үздэг. Маш энгийн. Тухайлбал ижилхэн техник үзүүлэлтэй Xiaomi гар утас зарим брэндүүдээс даруй 2 дахин хямд байх нь олонтаа.

Яагаад Xiaomi компанийн бүтээгдэхүүн маш бага үнэтэй байдаг вэ?

Xiaomi компани бүтээгдэхүүнийг маш бага үнээр борлуулж чаддаг бол бусад компани яасан ч тийм бага үнээр борлуулж чадахгүй. 

  1. Бусад үйлдвэрлэгч компаниуд нүсэр том бүтэцтэй. Тэдгээрийн зардал аварга загас л гэсэн үг. Харин Xiaomi бол дөнгөж гарч ирсэн Старт-ап компани
  2. Xiaomi компани зар сурталчилгаанд мөнгө зарцуулдаггүй. Сэтгэл ханамжтай хэрэглэгчид нь нийгмийн сүлжээ болон амнаас ам дамжин бусад хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг сурталчилж өгдөг. Та ер нь Xiaomi компанийн телевизийн сурталчилгаа үзсэн үү?

Ингэснээр маш их хэмжээний мөнгө хэмнэж итгэмээргүй бага үнээр борлуулалт хийдэг. Маш бага үнээр чанартай бүтээгдэхүүн борлуулдаг Xiaomi компаниас хэрэглэгч та бүхэндээ дуулгах таатай мэдээ байна.  Та дараах бүтээгдэхүүнүүдийг 2017.12.31-нийг дуусталх хугацаанд ЗЭС кредит картаар худалдаж аваад дахиад 5% хөнгөлөлт эдлээрэй.

  1. Гар утас
  2. Агаар цэвэршүүлэгч