Mi Брэндийн Ухаалаг Гар Утсыг сонгох 5 шалтгаан

Гар утасны брэнд загвар төрөл маш хурдацтайгаар олширч байгаа энэ орчинд та хэрхэн ямар утас авахаа сайн мэдэхгүй шаардлагагүй хий хоосон нэр хүнд-нд хамаг мөнгөө үрж байгаа юм биш биз?

Хэрэв тийм бол та наашаа 5хан минут анхаарлаа минут хандуулаарай. Би танд маш ашигтай хэмнэлттэй ухаалаг зөвлөгөө өгөх болно. 

1.Өндөр төвшний хурд 

Ми брэндийн гар утаснууд сүүлийн үеийн утаснууд дундаа техникийн үзүүлэлтээрээ хамгийн өндөртөө тооцогдож байна. Тиймдээ ч дэлхийн зах зээлд борлуулалтаараа эхний 5т орж ирсэн болов уу. Гар утасны хамгийн гол үзүүлэлт болох хурд дээр авч үзвэл дунджаар 4GB ram болон дэлхийд чанараараа танигдсан Snapdragon процессороороо бусдаас ялгагдахуйц хурд хүчийг үзүүлдэг билээ. Тиймээс та ми брэндийн ухаалаг утсыг сонгосноор гацалт удаашрал гэгч хүнийг хамгийн их стрэсстүүлдэг асуудлаас өөрийгөө бүрэн хамгаалж чадах юм.

 

2.Дэлхийд танигдсан батарей 

Ми брэнд нь Ухаалаг гар утсандаа  олон улсын чанарын шаардлагыг бүрэн хангасан Li-Po(Lithium Polymer) болон Li-Ion(Lithium ion) гэх дэлхийн бүх л алдартай гар утас, техник технологийг эрчим хүчээр хангаж байгаа цэнэг хураагуурыг ашиглаж байна. Мөн ми гар утасны батарей нь аль ч брэндийн гар утастай харьцуулахад 1-2 дахин илүү багтаамжтай байдаг. Илүү их багтаамжтай байна гэдэг нь та хэрэв бусад брэндийн гар утсыг бүтэн цэнэгээр нь 1 өдөр хэрэглэдэг бол Ми брэндийн утсыг сонгосноор 2-3 хоног цэнэг-нд санаа зовох шаардлагагүй гэсэн үг .Нэмж хэлэхэд яг одоогоор Ми брэндийн гар утас бүрд зөөврийн цэнэглэгч дагалдаж байгаа. Тэгэхээр та Ми брэндийг сонгосноор утасны цэнэг дуусна гэдэг зовлонгоос бүрэн ангижирч болох юм.

 

 

3.MIUI бүхнийг өөртөө шингээсэн Hybrid үйлдлийн систем

 

Дэлхий дээр оршин буй бүх гар утасны ихэнх буюу 86.1% нь Android үйлдлийн систем дээр суурилсан байдаг бол IOS 13.7% үлдсэн 0.2% хувийг бусад гэсэн тэмдэглэгээтэй системүүд эзэлж байна. Хүмүүс яагаад уг 2 үйлдлийн системийг сонгож хэрэглэж байгаа нь шалтгаантай. Android систем бол ашиглахад хамгийн хялбар мөн хүссэн зүйлсээ суулгах боломжтой гээд илүү эрх чөлөөтэй систем Android системийн ганцхан сул тал бол хэтэрхий задгай нууцлал маш муу тийм ч учраас дэлхийн гар утас хэрэглэгчдийн 13.7% нь Android-оос татгалзан Эрх чөлөөгөө найдвартай нууцлалтай системээр сольсон байх. Харин та Ми брэндийг сонгосноор эрх чөлөө эсвэл нууцлал гэж сонголт хийх шаардлагагүй болно.Учир нь MIUI систем нь Android суурьтай хирнээ дэлхийд IOS ийн араас бичигдэх нууцлалтай систем юм. 

MIUI систем нь одоо 9 дахь хувилбар дээр явж байгаа тул ямар 1 системийн алдаа байхгүй гэж үзэж болно.

 

4.Албан ёсны дистрибютер төв

Монгол улс  ми брэндийн албан ёсны дистрибютер төвтэй болоод хэдийн 2 жил болж байна. Та дистрибютер төвөөр үйлчлүүлснээр асар их давуу талыг эдлэх болно. Цухас дурдахад ямар 1 гар дамжаагүй үйлдвэрийн лац сав баглаа боодолтой оригинал гар утсыг 1 жилийн баталгаатай нь байж болох хамгийн хямд үнээр худалдан авах боломжтой. Аль ч брэндийн гар утсанд дуураймал эсвэл дотоодод зориулсан гэх загварууд байдаг сүүлийн үед бүр ч ялгахын аргагүй дуурайлган хийж өшөө хямд үнээр зах зээлд нийлүүлж худалдан авагчдыг төөрөлдүүлж, хохироож байна тиймээс та албан ёсны төвөөс худалдан авснаар дуураймал чанаргүй бараа авч хохирогч болохоос өөрийгөө 100% сэргийлж байгаа юм. Мөн та дистрибютер төвөөс гар утас худалдан авсан тохиолдолд танд албан ёсны баталгаат засвар үргэлж нээлттэй байх болно.

5.Бодит үнэ

Хэрэв та томоохон компаниудын дурын нэг утасны үнийг яг тийм үзүүлэлттэй Mi smartphone-ын үнэтэй харьцуулж үзвэл Mi Smartphone даруй 3-4 дахин хямд байгааг олж мэдэх боломжтой. Магадгүй та ийм хямдхан үнэтэй юм чинь чанар нь ч гэсэн муу гэж бодож байгаа байх. Тийм бол та маш том эндүүрч байна. Мi Smartphone хямд үнэтэй байдагт хэд хэдэн том шалтгаан бий. “Xiaomi” компани хэзээ ч ихээхэн зардал гаргасан сурталчилгаа хийдэггүй бөгөөд тэдний сурталчилгааны гол арга нь хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгах гэнэ. Мөн бүх худалдаагаа цахимаар хийдэг учраас нэрийн дэлгүүр гэхчлэн уламжлалт аргаар бараагаа зардаг компаниудтай адил зардал гардаггүй. Түүнчлэн “Xiaomi” компани тухайн бараагаа маш олон тоогоор үйлдвэрлэж нэг бараа бүтээх үнээ багасгаж чаддаг. Эдгээр 3 гол шалтгаанаас болж Mi брэндийн утас хямд үнэтэй байдаг гэж ойлгоход буруудах зүйлгүй юм шүү.