Халловээний баярт ухаалаг утас ашиглах 5 арга

 

 

Сайн байцгаана уу ? Тун удахгүй буюу 10-р сарын 31 ны өдөр аймшгийн баярын өдөр болох гэж байгаатай холбогдуулан ухаалаг гар утсаа хэрхэн халловээний баяр т 

ашиглаж болох 5 зөвлөгөөг хүргэж байна.

1.Ghost Lens ( үнэгүй ) 

Энэ апп нь таны зураг болон дүрс бичлэг т таны өөрийн сүнсийг гаргах мөн хиймэл сүнс үүсгэж хөгжилтэй, аймшигтай зураг болон дүрс бичлэг хийхэд тусална.

Та энэ програмыг үнэгүй татан авч өөрийн сошиал хуудсанд сонирхолтой контэнттэй болж болох юм.

 

 

2.Scary Voice Changer - Horror Sounds Voice Recorder ( үнэгүй )

Voice changer буюу дуу хоолой өөрчлөгч. Та энэ програмыг ашигласнаар өөрийн хүссэн зүйлээ бичин авч төрөл бүрийн аймшгийн дуу хоолойд хувиргах боломжтой.

Та зөвхөн өөртөө зориулж хийсэн аймшгийн жихүүдэс төрүүлэм дуудлагын аятай байвал бусдаас содон бас бүтээлч байх болно.

3.Halloween Animated Eyes ( үнэгүй )

Аймшгийн баярын тохижилт хийх гэж байгаа бол энэ програм танд маш их тус болно гэдэгт итгэлтэй байна.

Та энэ програмыг ашиглан өөрийн хүссэн газартаа жинхэнэ мэт нүдтэй болох боломжтой.

 

 

4.Live Wallpaper ( үнэгүй )

Халловээний баяраар гар утасныхаа нүүр зургийг ч бас солихоо мартаагүй биз ?

Хэрэв та баярын үеэр бүх уур амьсгалыг бүрдүүлэхийг хүсэж байвал дээрх програмыг ашиглан утасныхаа нүүр хэсэгт аймшигт орчин бүрдүүлэх боломжтой.

 

 

5.Morph DigitalDudz ( үнэгүй )

Аймшгийн баярын хувцас гэхээр их том хэцүү зүйл бодоод байгаа юм биш биз ?

Та ердөө ухаалаг утастай байхад л хамгийн аймшигтай бас дэгжин хувцаслаж болох юм.

Энэ програмыг та хүссэнээрээ ашиглаж хэний ч төсөөлөөгүй аймшигтай хувцаслалтыг бий болгох боломжтой.

 

 

Эцэс д нь хэлэхэд халловээний баяр бол залуусын өөрийгөө ямар мундаг уран бүтээлч вэ гэдгийг нээж харуулах хамгийн том боломж.

Тиймээс залуус та бүхэн уг баярт содон сонирхолтой сэтгэж сайхан баярлаарай.