[Зөвлөгөө ба Заавар] Mi Band 2 Түгээмэл асуугддаг асуултууд

Mi Band 2 нь Шаомигаас гаргасан гуравдах хэмжигч төхөөрөмж юм. Одоо таньд дээрх төгөөрөмжийн нууцаас цэлгэх болно.

1. Mi Band 2 Онцлог

Алхаа тоолно, зүрхний цохилт тоолно, унтсан цаг хэмжинэ, хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх сануулагч, чимээгүй сэрүүлэг, дуудлага болон програмийн мэдэгдэх, хамгийн сүүлд нь утасншаа кодыг онгойлгох.

2 Mi Band 2 техникийн үзүүлэлт

Үндсэн үзүүлэлт - Урт 40.3мм Өргөн 15.7мм Зузаан 10.5мм Жин 7г

Усны хамгаалах чанар - IP67

Дотоод бүтэц - 0.42 инч OLED дэлгэц, 2-р үе Bluetooth 4.0, ADI хэт бага цэнэг зарцуулагч,

Батарей - Батарей багтаамж 70мАц, ажиллах хугацаа 20 хоног, Литиум полимер батарей,

Хайрцаг дотор - Mi Band 2 1ш, USB цэнэглэгч 1ш, хэрэглэгчийн гарийн авлага

3. Дэмжиж ажиллах

Mi Band 2 нь ухаалаг утаснууд дундаа Android 4.4 үйлдийн систэм болон тэрнээс дээш, IOS 7.0 үйлдийн систэм болон тэрнээс дээш дэмжиж ажиллана.

4. Mi Band 2 нь хүний биед ямар нэгэн муу нөлөөтэй юу?

Мi band хоёрт цэнэг бага зарцуулалттай Bluetooth технологи сууж өгсөн болохлээр Bluetooth чихэвчнээр хавьгүй бага гэсэн үг юм.

5. Мi Band жижиг, дунд, том гэсэн хэмжээтэй байгаа юу?

Та бугуйвчаараа өөртөө таарах хэмжээнд зүүж болно. Яг л цаг шиг

Бугуйвчны урт - 235мм

Тохируулж болох хэмжээ - 155-210мм

6. Mi Band 2 бугуйвч ямар материалтай вэ?

TPSiVClasp хөнгөн цагааны холимог

Бугуйвч нь хүний арьстай харшилдахгүй, бас их зөөлөн материалтай учир маш эвтэйхэн санагдана.

7. Мi-Core гэж ямар материал вэ?

Мi-Core-г Макролон болон АBS хуванцар материалаар бүрж хийсэн. Энэ нь зурагдах болон хурууны хээ гарахаас сэргийлэ. Бүүдгэр гадаргуу нь зүүхэд маш эвтэйхэн санагдана.

8. Mi-core салгаж авах боломжтой юу? яаж салгах вэ?

Та Мi Core-г бугуйвчний дотогш салгаж авах боломжтой.

Хэрхэн угсрах вэ?

9. Mi Band 2 дээр цаг гардаг уу?

Мi Band 2-н 0.42инч OLED дэлгэц нь таньд цаг,алхсан тоо, алхсан хэмжээ, зарцуулсан калори, үлдсэн цэнэгийг хувиар үзүүлэх чадамжтай.

10. Хайрцаг дотор

Mi Band 2 1ш, USB цэнэглэгч 1ш, хэрэглэгчийн гарийн авлага

11. Mi Band 2 миний алхааг хэрхэн тоолдог вэ?

Mi Band 2 нь ADI хурдасгалыг хэмжигч дээр үндэслэн алхааг тоолдог. Тус төхөөрөмж нь шинэ алогритмтэй хослон таний алхаа болон спорт үйлдэлүүдийг тоолно.

12. IP67 гэж юу гэсэн үг вэ?

Эхний тоо

0-Хамгаалалт байхгүй

1-50 мм куб нягттай тоос шороо хамгаалах

2-10 мм куб нягттай тоос шороо хамгаалах

3-2.5 мм куб нягттай тоос шороо хамгаалах

4-1 мм куб нягттай тоос шороо хамгаалах

5-шороо тоосны хамгаалалттай(халуун газар 1мм куб нэвтрэх магдлалтай)

6-шороо тоосны хамгаалалттай

дараагийн тоо

0-Хамгаалалт байхгүй

1-Усны дусал дуссан тохиолдолд хамгаална

2-Дээш харсан тохиолдолт 15 градуст ус шүршилтийн хамгаалалттай

3-Дээш харсан тохиолдолт 60 градуст ус шүршилтийн хамгаалалттай

4-Дээш харсан тохиолдолт ус шүршилтийн хамгаалалттай

5-Бага даралтийн усан дотор хамгаалалттай

6-Бага даралтийн усан дотор хамгаалалттай

7-15см-1м усны гүнд хамгаалалттай

8-Удаан хугацааагаар усан доор усны хамгаалалттай

13. Mi Band 2 зүүгээд усанд орж эсвэл усанд сэлж болох уу?

Та шүршүүрт орох эсвэл та усанд сэлэх үедээ Mi Band 2 зүүж болно. Харин та ваннд усанд орох үедээ, саунд суух үедээ тайлах шаардлагатай. Энгийн өдөр тутмын гар угаах болон усанд унагах үед ус нэвтрэхгүй.

14. Mi Band 2 хэрхэн цэнэглэх вэ?

1. Цэнэг дууссан 2.Цэнэглэж байна 3.Цэнэг дүүрсэн

15. Хэр удаан цэнэглэх шаардлагатай вэ? Анх аваад цэнэг тогтворжуулах гэж 12 цаг тасралтгүй цэнэглэх шаардлагтай вэ?

1. 2.5-3 цаг цэнэглэхэд бүрэн цэнэглэдэнэ

2. Анх аваад заавал бүтэн цэнэглэх шаардлаггүй. Учир нь цэнэг бага зарцуулалттай учир цэнэг агууламж багатай байна.

16.Цэнэг барилт хэр удаан бэ?

цэнэг хураах чадамж - 70мАц

асаалттай - 20 хоног тасралтгүй ажиллах чадвартай.

17.Power Bank ашиглан Mi Band 2 цэнэглэж болох уу?

Power Bank нь 1Ампер хүчээр(хүчээс хамааран 1А-с дээш) цэнэглэдэг, харин Band 2 маань 25мА-р цэнэглэдэг учир та аль болох тогонд залгаж цэнэглэж байх хэрэгтэй.

18. Mi Band 2 залгуурт залгах үед цэнэглэж байгаа нь харагдахгүй юм?

1) Дахин залган мэдрэгч дээр 2-3 дарж үзнэ эсвэр сэгсрэнэ

2)USB залгуур ажиллаж байгаа эсэхийг компьютерт залгаж үзэх

3)Mi Fit application руу орж цэнэглэж байгаа эсэхийг харах

19. Хэрхэн цэнэглэж байгаагаа мэдэх вэ?

Дэлгэцэн дээрх мэдрэгч дээр хүрэхэд OLED дэлгэцэн дээр харагдана.

20. Гүйхээр гарах болгондоо цэнэглэх шаардлагатай юу?

Цэнэг дуусч байвал Mi Band 2 чичрэнэ, чичрэхгүй эсвэл цэнэглээд удаагүй байгаа бол цэнэглэх шаардлаггүй.

21. Mi Account нээх шаардлагатай юу?

Тиймээ, гэхдээ та Mi Fit хэрэглэх гэж байгаа бол шүүдээ.

22.Mi Fit Application хаанаас татаж авах вэ?

IOS бол Appstore Андройд бол PlayStore эсвэл доорхи QR код уншуулаад татаж авж болно.

23.Application-аар дамжуулж бүртгүүлж чадахгүй бол яах вэ?

Дараах линкээр орон https://account.xiaomi.com/pass/reg... утасны дугаараар болон Mail хаягаар бүртгүүлж болно.

24. Mi Band 2 утас 2 маань холбогдохгуй байна? яах ёстой вэ?

Эхлээд та Mi Band 2 цэнэгтэй эсэхийг шалгана дараа нь утастайгаа ойрхон байлгана

Утасныхаа Bluetooth-г унтрааж асаана, Утсаа унтрааж асаана

25. Хэрхэн өгөгдөлүүдээ хуулах вэ? Mi fit рүү хуулж байхад алдаа гарвал ях вэ?

Mi Fit рүү орох үед автоматаар өгөгдөлүүдээ хуулж эхлэнэ, доош нь гүйлгэсэн ч хуулах нь үргэлжлэнэ.

Хуулж байхад алдаа заавал та Application-ээ гаргаад дахин оруулж үзнэ, дахин алдаа заавал Bluetooth-ээ унтраан асааж дахин оролдоно, дахин алдаа заавал утрааж асааж үзнэ

26. Mi Band 2 зүүх үедээ байнга Bluetooth асаалттай байх шаардлагатай юу?

Алхаа хэмжигч, унтсан цаг тоолох, сэрүүлэг гэх үйлдэлүүд Bluetooth ашиглах шаардлаггүй. Дасгал хийхдээ Mi Band 2-oo зүүж гараад, орж ирээд өгөгдөлүүдээ хуулж болно. Харин дуудлага хүлээн авахад чичрэх, захиа ирэх үед чичрэх, утасны түгжээ тайлах үйлдэлүүд хийх үед Bluetooth асаалттай байх шаардлагатай.

27. Хэрэв би утасаа авч яваагүй байх үед миний өгөгдөлүүд хадгалагдах уу? хэр удаан хадгалах вэ?

Хадаглагдана, 7 хоног хүртэл хугацаагаар өөр дээрээ санаж хадгална.

28. Би алхаад эхэлсэн байхад яагад Mi Band 2 тоолж эхлэхүй байна?

Унтарж асахаас хамаараад дахин тааруулах шаардлагатай байдаг бөгөөд 10-аас дээш алхам алхах үед энгийн тоолж эхлэнэ.

29. Mi Band 2 дээр алхасан тоогоо хэрхэн харах вэ?

Төхөөрөмж дээрээ товших эсвэл та Application руугаа орон харах боломжтой.

30. Яаж Mi Band 2 зайг хэмждэг вэ?

Алхсан хэмжээг таний өндөртэй харьцуулан тооцоолж гаргадаг.

31. Mi Band 2 хэр нарийвчлалтай хэмждэг вэ?

Таний бөглөсөн хүйс, жин, өндөрөөс хамааран тооцоолж дундаж алхааны метрийг гаргадаг.

32. Mi Band 2 хэзээ унтаж эхэлснийг хэмждэг вэ?

Mi Band 2 нь зүрхний цохилт мэдрэн та унтах үед таний зүрхний цохилт удааширч эхлэнэ, энэ үеэс л унтсан цагийг тань хэмжиж эхлэнэ.

33. Өдрийн унтлага хийх үед унтсан цаг хэмжих үү?

Өдрийн цагаар унтсан үед унтсан цаг хэмждэггүй.

34.Хэрхэн Mi Band 2 ашиглан утасны цойж тайлах вэ?

Төхөөрөмжөө утастайгаа ойртуулах үед цойж тайлагдана. Энэ үйлдэл н Android 4.4-с дээш дэмждэг бөгөөд та Mi fit дотроос энэ үйлдэл хийх эсэхээ асааж унтраах боломжтой.

35. Хэрэв Mi Band 2 ашиглах үед цойж онгойхгүй бол яах вэ?

1) утастайгаа төгөөрөмжөө ойртуулна

2)Bluetooth унтрааж асаана

3)Утасныхаа цойжийг тайлан унтсаа унтрааж асаана

36. Утсанд дуудлага ирсэн үед чичрэх дохио хэр удаан илрэх вэ?

Утсанд дуудлага ирсэнээс хойш 3-с дээш секундийн дараа чичрэх дохио өгж эхлэнэ. Та 3 болон түүнээс дээш секундээр тохируулж болно.

37. Дуудлага ирэх үед чичрэх тоог өөрчлөх боломжтой юу?

Боломжгүй, танийг дуудлаганд хариулах эсвэл тасалсан, эсвэл Mi Band 2 дээр товших үед чичрэх үйлдэл зогсох болно.

38.Дуудлага ирэх үед чичрэхгүй бол яах вэ?

Эхлээд та Bluetooth ассан эсэхийг шалгана, дараа нь утсан дээр Mi fit application дээр дуудлага ирэх үед чичрэх гэсэн үйлдлээ асаасан эсэхээ шалгана.

39. ямар ямар үед сануулах дохио болон чичиргээ огч болох вэ?

Mэссеж ирэх үед, сануулах тэмдэглэл ирэх, Application сануулах болон Email ирэх үед

40. Хэр олон сэрүүлэг тавих боломжтой вэ?

10 хүртэлсэрүүлэг тавих боломжтой

41.Сэрүүлэг дугарах үед хэр удаан бас хэр олон чичрэх боломжтой вэ?

Сэрүүлэг 5 удаа мэдрэгдэнэ, төхөөрөмж дээр товших үед сэрүүлэг зогсоно. Хэрэв та сэрүүлэгээ зогсоохгүй бол 10 минут тутамд 5 удаа чичирсээр байх болно.

42. Зүрхний цохилтоо хэмжих үед алдаа гарвал яах вэ?

Битгий зогсоо хэмжсээр бай, гараа бүү хөдөлгөөрэй

43.Ямар үйлдэл зүрхний зохилт үзэхэд буруу дүн гарахад нөлөөлөх вэ?

Mi Band 2-оор зүрхний цохилт хэмжих үед аль болох хөдлөлгүй байх хэрэгтэй гараа сэгсрэх, хөдөлгөх үед хариу буруу гарах эсвэл алдаа заах магдлалтай.

44.Mi Band 2 зүрхний цохилт хэмжигч хэрхэн ажилладаг вэ?

Mi Band 2 зүрхний цохилт хэмжигчийг PPG (Photo Plethysmo Graphy) гэдэг. Цусний эргэлтийг улаан болон ногоон 2 гэрэл судас руу тусгаснаас хэмждэг.

45. Хэрхэн Application хувилбараа шалгах вэ?

App version: Go to your Mi Fit App > Settings>App version Firmware version: Go to your Mi Fit App >Settings>Firmware version

Хэрэглэсэн материал :

Xiaomi Mi Band Frequently Asked Questions (FAQs) by Official Team

Mi Band Frequent Ask Questions(FAQs), Novice Must-See!( Updated 03.03.15)

Mi Band FAQ: English App, Supported Devices, Troubleshooting