Mi бугуйвч хэрхэн ажилдаг вэ?

Mi бугуйвч  дэлхийд хамгийн эрэлттэй байгаа биеийн хөдөлгөөн хэмжигч хэрэгслүүдийн нэг юм. Хэрэглэгчдийн сонирхлыг Mi бугуйвчны үнэ хамгийн ихээр татаж байна. Бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүд шиг өндөр үнэтэй биш учраас хөдөлгөөн мэдрэгч анх удаагаа ашиглаж үзэхийг хүсэж байгаа хүмүүсд яг тохирно. Мөн маш энгийн загвартайгаас гадна ашиглахад тун амархан. Энгийн юм шиг хэрнээ хүчирхэг эд ангитай байдаг нь Mi бугуйвчийг хэрэглэхэд хамгийн тохиромжтой хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмжүүдийн нэг болгож байна. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ MI бугуйвчийн ажиллагааны үндсэн зарчмыг орууллаа.

Mi бугуйвч нь үйл ажиллагааны үндсэн 3 функцээс тогтдог.

Алхалт тоологч

Нойрсолт хэмжигч

Зүрхний цохилт хэмжигч

Алхалт тоологч.

Хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмж бүрт алхалт хэмжигч функц бий. Accelerometer гэдэг мэдрэгчийн ашиглан энэ төрлийн бүх төхөөрөмжүүд эзэмшигчийнхээ алхалтыг хэмжиж байдаг. Mi бугуйвч цэргийн зориулалтаар хэрэглэж болохуйц гурван тэнхлэгт Accelerometer ашиглан хэрэглэгчийн хөдөлгөөнийг маш нарийн хэмждэг. Тэхээр Accelerometer яаж ажилдгийг ойлгох нь алхалт хэмжигч төхөөрөмжийн ажиллагааг ойлгоход тус болох байх.

Accelerometer хэрэглэгчийн хөдөлгөөний хүчийг хэмжиж бугуйвчин дээр ажиллаж байгаа програм тэр хэмжсэн хүчийг нь Бодисын солилцооны эквивалент (Mets)–руу хөрвүүлдэг. Эндээс тусгай алгоритмын тусламжтайгаар METs –г алхалтын тоо руу шилжүүдлэг юм байна. METs гэдэг нь бид машины моторын хүчин чадлыг морины хүчээр хэмждэг шиг хүний хүчийг хэмжихэд ашигладаг нэгж юм. Accelerometer хүний хөдөлгөөний эрчимжилтийг хэмждэг учраас Pedometer (өмнө ашигладаг байсан алхалт хэмжигч) –ээс хамаагүй илүү нарийвчлалтай алхалтын тоог гаргадаг. Pedometer нь бугуйвч зүүсэн гарын хөдөлгөөнөөс алхалтын тоог гаргаж авдаг. Энэ нь  хэрэв та гараа алхаж байгаа юм шиг хөдөлгөвөл pedometer үүнийг нэг алхам гэж тоолно гэсэн үг. Тиймээс хүний алхалтыг илүү нарийн хэмжихийн тулд хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмжүүд Accelerometer ашигладаг болжээ.

Нойрсолт хэмжигч

Mi бугуйвчнууд дараах эд ангиудынхаа тусламжтайгаар хүний нойрсолтыг хамгийн нарийн хэмжиж чаддаг.

Орон зай мэдрэгч

Actigraphy 

Бусад хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмжүүд ихэнхдээ хэрэглэгч төхөөрөмжөө гартаа зүүгээгүй цагийг нойрсолтын цаг бүртгэж байдаг. Гэхдээ Mi бугуйвчнуудын хувьд энэ асуудал биш. Учир нь Mi бугуйвч оройн зай мэдрэгч гэдэг илүү мэдрэгчтэй бөгөөд энэ нь төхөөрөмж хэрэглэгчийн арьсанд хүрсэн байгаа эсэхийг тодорхойлж өгдөг юм.

Actigraphy гэдэг нь ихэнх ухаалаг цаг, хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмжинд байдаг хэрэглэгчийн гүн нойрсолт, зүүрмэглэсэн цаг гэх мэт нойрсолтын цагийг тодорхойлох зорилготой төхөөрөмж юм.

Орон зай мэдрэгч төхөөрөмж хэрэглэгчийн төхөөрөмжийг зүүсэн байгаа эсэхийг тодорхойлсноор Mi бугуйвчнууд таныг хэрэглээгүй үед ажиллахаа болино. Харин төхөөрөмжийг зүүсэн байгаа гэдэг нь батлагдвал Actigraphy хэрэглэгчийн нойрсолтын цагийг хэмжиж MI Fit болон бусад 3 дагч апп-ууд руу өгөгдлөө шилжүүлж байдаг.

 

Зүрхний цохилт хэмжигч

Бараг бүх хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмжүүд оптик зүрхний цохилт хэмжигч ашиглан зүрхний цохилтын давтамжийг тодорхойлдог. Оптик зүрхний цохилт хэмжигч цусны эргэлтийн хурдаар хэрэглэгчийнхээ зүрхний цохилтыг хэмждэг байна.

1/2

Дээрх хүчирхэг үндсэн үйл ажиллагааны фунцүүдээс гадна Mi бугуйвч OLED дэлгэцтэй цаг болж ухаалаг цаг болж чадна. Мөн таны ухаалаг утсанд гаднаас ямар нэгэн дуудлага, мессеж ирэх үед таны цаг алдалгүй мэдээлэх юм.