Mi ухаалаг агаар цэвэршүүлэгчийг гар утастайгаа холбох, тохируулах заавар

1.Юуны өмнө ухаалаг гар утсандаа Mi home апп-ыг татаж суулгана.

Android

IOS

2.Mi home апп-ыг суулгахдаа байршлын тохиргоон дээр одоогийн байдлаар Монгол улс нэмэгдээгүй байгаа тул Hong-Kong эсвэл India гэж сонгож болно. India гэж сонговол янз бүрийн Хятад нэртэй төхөөрөмжийн хайлтын илэрцэд харагдахгүй амар байх болно.

3. Өөрийн Mi аккуантаар нэвтэрч орно. Хэрвээ таньд Mi аккаунт байхгүй бол эндээс хэрхэн Mi аккаунт нээх зааврыг үзнэ үү.

4. Mi аккаунтаар нэвтэрч орсны дараа таньд холбогдох боломжтой төхөөрөмжүүдийн жагсаалт харагдах ба хэрвээ байхгүй бол шинээр нэмж оруулж огно.

5. Ухаалаг агаар шүүгчээ сонгоод Wi-Fi-ийн нууц үг болон нэрийг оруулж өгнө. Univision, Skymedia-ийн хэрэглэгчдийн хувьд хэрэв таны Wi-Fi-ийн нэрэнд  _()/&+-: гэх мэт янз бүрийн тэмдэгт орсон байвал нэрийг нь заавал өөрчлөх шаардлагатай. Жишээ нь Wi-Fi -ийн нэр Univision_1111 гэсэн бол энэ нэрийг ямар нэгэн тэмдэгт ороогүй нэрээр солих хэрэгтэй. Wi-Fi-ийн нэр солихын тулд өөрийн харгалзах үйлчилгээний операторт мэдэгдэхэд л болно.

6.Холболтын явцад сүлжээний хурд тухайн Wi-Fi төхөөрөмжийн чанараас шалтгаалан холболт тасрах тохиолдол байдаг. Хэрвээ холболт тасарвал Wi-Fi холбогдох үйлдлийг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй.

7. Ингээд та өөрийн ухаалаг утаснаас Mi ухаалаг агаар цэвэршүүлэгчийн ажиллагааг хянаж, удирдах боломжтой боллоо.

8. Ухаалаг агаар шүүгч төхөөрөмжөө өөр утастай холбох гэж байгаа бол дараах зургийн дагуу RESTART хийгээд бүх үйлдлийг эхнээс давтаж хийх хэрэгтэй.