Лас Вегас хотноо жил бүр зохион байгууллагддаг CES 2017 технологийн үзэсгэлэн дээр Xiaomi компани өөрсдийн Mi TV 4(Mi-ийн хамгийн нимгэн зурагт), Mi Router HD, Mi MIX White гэсэн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Mi TV 4
Онцлог давуу талууд:
- Бараг хүрээ болон булан байхгүй. Одоогийн байдлаар үйлдвэрлэсэн хамгийн нимгэн зурагт бөгөөд 4.9 мм –ийн хэмжээтэй. Энэ Mi MiX ухаалаг утаснаас 37%, iPhone-оос 30%-р нимгэн гэсэн үг юм.
- Өөртөө 10 спикер, 2 утасгүй өндөр чанартай спикер мөн гайхалтай загвартай өсгөгчтэй.
- Dolby Atmos дуугаралт дэмждэг дэлхийн хамгийн анхны зурагтнуудын нэг. Утасгүй 2 спикерын тусламжтайгаар таньд гайхалтай 3D дуугаралтыг мэдрүүлэх болно.
- Энэ зурагтны хамгийн гайхалтай тал нь дэлгэцийг Mi TV Bar-аас салгаж болдог тул технологийн шинэчлэл гарах бүрт сольж болно гэсэн үг.
- Mi TV Bar болон Дэлгэцийг холбодог ганцхан утас нь дэлгэцийн гаралтын чанарыг дээд зэргийн болгоно. Мэдээж загвар харагдах байдлын хувьд гайхалтай байх болно.
- Mi TV 4 загвар зурагтыг хананд тогтоогоогүй ч агаарт байгаа мэт өвөрмөц байдлаар харагдуулдаг.
Mi Router HD
Онцлог давуу талууд:
- Олон хэрэглэгч зэрэг хандаж болох 4x4 MIMO рөүтэр, 2600 Mbps хүртэлх хурдыг дэмжинэ.
- 4 өндөр хүчин чадалтай PCB хүлээн авагчтай
- 8TB хүртэлх хатуу дисктэй.
- Сүлжээнд холбогдсон бүх төхөөрөмжийн мэдээллийг автоматаар back-up хийнэ.
- Dropbox-той автоматаар холбогддог.
- Sonos дуу авианы системтэй.
Mi MIX White
Онцлог давуу талууд:
- 6.4 инчийн дэлгэц, 5.5 инчийн ухаалаг утастай адилхан хэмжээтэй боловч дэлгэц нь 16%-р том.
- Гүн хар керамик гадаргуу.
- Өндөр нарийвчлалтай байршил тогтоогч
- MIUI8
- 4400mAh батерей, Quick Charge 3.0
- Snapdragon 821 at 2.35GHznapdragon (одоогийн байдлаар ухаалаг утасны хамгийн хүчирхэг процессор)
- 4GB LPDDR4 RAM + 128GB UFS 2.0 storage2
- HD дуугаралт, 192kHz / 24-bit resolution1
- 16MP PDAF rear cameramax