Review: Mi Mix

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд Mi брэндийн хамгийн сүүлд танилцуулсан Концепт загвар болох Mi Mix ухаалаг гар утасны талаар дэлгэрэнгүй танилцуулъя

Дизайн

6.4 инчийн хэмжээтэй бүрэн керамик материалтай учраас хүний анхаарлыг илт татсан өнгөлөг гэхдээ том хэмжээтэй учраас нэг гараар барихад бага зэрэг хэцүү юм. Өөрийнх нь зориулалтын кейсэнд хийж ашиглавал унагаахад гэмтэхгүй амар санагдлаа. Утасны асаах болон дуу өсгөх, бууруулах товчнууд нь мэдрэхэд амархан байрлалтай бөгөөд хурууны хээ мэдрэгч болон камер нь бусад Mi загваруудтайгаа адил ар талд байрлалтай юм байна.

Чихэвчний оролт нь утасны дээд талдаа бөгөөд USB-C оролт нь доод талд микрофоны хажууд байрлалтай. Микрофон болон спикерын чанар гайхалтай сайн байсныг дурдах хэрэгтэй. Загварынхаа онцлогоос шалтгаалан бидний ухаалаг утасны нүүрэн дээр харж дассан ихэнх зүйлс ар  болон хажуу тал руу шилжүүлэгдсэн байна. Мэдээж сэлфий авахад хэрэгтэй урд талын камер, хөдөлгөөн мэдрэгч нар нь урд талдаа хэвээрээ байгаа.

Дизайны хувьд 6.4 инчийн дан дэлгэц гайхалтай харагдаж байсан боловч нөгөө талаараа нэг гараар барьж ашиглахад бага зэрэг хүндрэлтэй байлаа. Гэхдээ тодорхой хугацааны дараа дасахаар юм байна.

Дэлгэц

1080 пиксел буюу 2040х1080 хэмжээтэй FULL HD, ISP дэлгэцтэй. IPS дэлгэцийн нэг онцлог нь өдрийн гэрэлд ч гэсэн тод харагддаг боловч дэлгэцийн гэрлийг тохируулах маш олон боломжуудтай болсон байна.  Энэ том дэлгэцэн дээр Youtube-ээс бичлэг үзэх, тоглоом тоглоход үнэхээр таатай байх болно.

Хүчин чадал

Ямар ч компьютер, ухаалаг утасны хувьд RAM бол хамгийн чухал үзүүлэлтийн нэг. Mi Mix –ийн хувьд үнийн сонголтоос хамаараад 4 болон 6 GB RAM-тай байгаа. Ухаалаг утасны хувьд 4GB RAM гэдэг маш өндөр үзүүлэлт бөгөөд 6 GB гэдэг дараагийн хэдэн жилд ч хэр баргийн утасны дор орохгүй үзүүлэлт юм.

Техник хангамж

Өндөр RAM-ын хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд мэдээж их хэжээний хадгалах зай хэрэг болно. Утасны үндсэн санах ойн багтаамж 128 GB бөгөөд microSD карт ашиглан өргөтгөх боломжтой.  6GB-ийн RAM-тай загварын хувьд бол 256 GB-ийн санах ойтой гэж байгаа.  Бас нэгэн давуу тал бол энэ утасны дуугаралт. Дан ганц чихэвчний чанар сайн төдийгүй USB-C оролтын хажууд байгаа спикер маш сайн дуугарж байсныг заавал дурдах хэрэгтэй.

 
 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 
1/3

4400mAh-ийн хэмжээтэй баттерейг цэнэглэхийн тулд чанартай USB-C оролт хэрэг болно. Утсыг цагийн дотор 83 хувьтай цэнэглэнэ гэсэн боловч үнэндээ нэг цагт 70 гарам хувьтай цэнэглэж байсан бөгөөд бүтэн цэнэглэж дуусахад 2 цаг шаардагдсан.

Камер

Нүүрэн талын камер 5 MP( дэлгэцийн доод талд  бараг үл анзаарагдам) , ард талын камер 16 мегапиксел е / 2.0 апертурын зураг авах хүчин чадалтай. Зураг дарж үзэхэд бусад Mi утаснуудын адилаар камер нь маш сайн байсан боловч нүүрэн талын камерын байршил сэлфи хийхэд гарын хуруунд таглагдах гээд байсан тул утсаа эргүүлээд л зургаа авчих юм билээ. Урд талын камерын тухайд бас нэг зүйл нэмж хэлэхэд нүүрний өө засагч горим нь сайн бүр хэтэрхий хүчтэй ч гэж хэлж болохоор юм билээ.

Камерын апп-ын тухайд бусад утастайгаа нэг ижил төрлийн боловч бүтээлч байдлаар зураг авахад тус болохуйц хэд хэдэн горимтой.

Mi утасны камераар дарсан зураг.

 
 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 
1/4

 

Програм хангамж

Үйлдлийн системийн хувьд MIUI8 буюу Xiaomi компанийн Android дээр суурилж хөгжүүлсэн үйлдлийн системтэй. MIUI8 нь  Android үйлдлийн системээс бараг ялгараад байхааргүй юм шиг санагдсан боловч хэд хэдэн давуу талууд байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Жишээ нь Second Space гэж нэрлэгдсэн горим өөрийн утсыг яг 2 төхөөрөмж шиг ашиглах боломж олгодог юм билээ.

 Дүгнэлт

Сайн тал
  • Маш загварлаг содон дизайнтай.

  • Нүүрэн талын 91.3 хувийг дэлгэц эзлэнэ.

  • Дуу авианы дуугаралт нь маш сайн.

  • Цоо шинэ хэт авианы хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмж ашигласан нь үнэхээр гайхалтай болсон байна.

  • 4400mAh гэдэг үнэхээр том хэмжээ.

Муу тал

  • Дэлгэц нь битүү шил учраас унагахад эмзэг. Тиймээс үйлдвэрийн зориулалтын кейсд хийж ашиглах хэрэгтэй.