Android үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар гайхалтай зураг авах зөвлөгөө

Өндөр хүчин чадалтай ухаалаг утастай хэдий ч таны авсан зураг сэтгэлд чинь нэг л хүрэхгүй байна уу? Хэрэв тийм бол энэ удаагийн нийтлэлээрээ  өөрийн ухаалаг утсаараа илүү чанартай зураг авахад тань туслах зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ.

1.Зохиомж

Сайн зураг авах хамгийн чухал элемент бол ЗОХИОМЖ, ЗОХИОМЖ бас дахин ЗОХИОМЖ байдаг.  Таны авсан зураг хичнээн сайхан байлаа гээд муу зохиомжтой бол хэзээ ч сайн зураг болж чадахгүй.

2. Гурвын дүрэм

Энэ бол гэрэл зураг авах хамгийн эхний дүрэм.  Дэлгэцээ 2 хөндлөн, 2 босоо шугамаар хуваагдсан 9 тэнцүү хэсэг дөрвөлжин байна гэж төсөөлөөд зургынхаа гол сэдвийг голын дөрвөлжний аль нэг буланд байхаар тохируулах хэрэгтэй. Жишээ нь:

Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол зургийн сэдвээ тойруулаад маш их хэрэггүй зай үлдээдэг явдал юм. Тиймээс таны авах гэж байгаа зурагны эргэн тойронд сонирхолтой зүйл байхгүй бол гурвын дүрмийг ашиглаад хэрэггүй.  Ийм тохиолдод гол обьектоо дангаар нь авсан нь дээр.

3. Шулуун шугам ашигла

Амьдрал дээр шулуун шугам хаа сайгүй оршиж байдаг. Тэдгээр шугамнуудыг өөрийн объект рүү үзэгчийн анхаарлыг чиглүүлэхэд ашиглаж болно. Доорх жишээ зураг дээр төмөр замыг ашигласан байна. Яг энэ жишээгээр гүүр, зам гэх мэт маш олон шулуун шугаман объектуудыг ашиглаж болно шүү.

 4. Харах өнцөг

Ямар ч хүн объектынхоо өмнө зогсоод зураг дарж чадна. Үнэнийг хэлэхэд энэ бол маш уйтгартай үйлдэл хэв маяг.  Магадгүй тухайн объектын дээд эсвэл доод талаас дарсан зураг илүү сонирхолтой харагдах ч юм бил үү.

5. Арын хэсэг

Зургийн арын хэсэг объект шиг ээ чухал элементэнд тооцогддог. Ядаж зургийн арын хэсэг цэвэрхэн,  объекттойгоо зөрчилдөөгүй байх хэрэгтэй. Мөн  тод өнгөтэй зүйлс үзэгчдийн анхаарлыг зургийн төвөөс сарниулдаг учраас  аль болох зайлс хийж байх хэрэгтэй. 

6. Гэрэл

 

 

Мэргэжлийн зурагчид гэрлийн жинхэнэ мэргэжилтнүүд болсон байдаг. Гэрлийг тун ухаалгаар ашиглаж байж аливаа гэрэл зураг амь орно. Гэрэл зургийн төв объект руу гэрэл тусаж байгаа талаас зураг дарах хэрэгтэй.

Ухаалаг утасны камерын  гэрэл мэдрэгч маш бага байх хандлагатай байдаг. Энэ нь гэрэлтэй үед гайхалтай зураг дарахад асуудал гарахгүй боловч харанхуй  газарт зургийн чанар муудна гэсэн үг. Тиймээс ухаалаг утсаараа зураг дарах үедээ аль болох гэрэл сайтай орчинд зураг дарахын хичээх хэрэгтэй.

7. Линзиндээ анхаарал тавь

Ухаалаг утасны камерын линз бохирдож гэмтчих гээд байдаг талтай. Тиймээс түүнийг байнга цэвэрхэн байлгаж, хамгаалахыг хичээж байх хэрэгтэй шүү.

8. HDR ашигла

Тухайн орчинг авахдаа эхлээд хамгийн цайвар буюу гэрэл ихтэй, дараа нь хамгийн бараан гэрэл багатай, дараа нь дундаж өнгө тохирсон гэсэн хэд дараалсан зургуудыг авч программ хангамжаар нэгтгэснийг HDR зураг гэдэг. Ухаалаг утсан дээр бол  зургийг тусд нь эвлүүлэх шаардлагагүй бүх ажлыг утас хийгээд өгөх болно.

9.Болхи blur ашиглахаа болих

Мэргэжлийн камераар тусгай техникийн дагуу авсан зургийг дууриах гэж хүмүүс ихэнхдээ blur ашигласан байдаг.  Гэхдээ зургийнхаа төвийг сайн ойлгоогүй бол тийм мэргэжлийн зургийг дууриах их хэцүү. Тиймээс аль болох blur ашиглахгүй байх нь зүйтэй. Blur ашиглахгүйгээр авсан зургаа сонирхолтой болгох зөндөө л арга байгаа шүү дээ.

10. Авсан зургаа янзлах

Ухаалаг утасны нэг гайхалтай тал бол энгийн, ойлгоход амар интерфейс. Та өөрийн авсан зургаа янзлахын тулд заавал photoshop-ийн мэргэжилтэн байх шаардлагагүй. Доорх апп-уудын тусламжтайгаар та тун амархан зурагнуудаа янзалж болно.