Нүдээ хамгаалж, бөх нойрсоход тань туслах уу?

Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар унтахын өмнө гэрэл цацруулдаг цахилгаан төхөөрөмж ашиглах нь бөх нойрсох боломжийг бууруулдаг болох нь тогтоогджээ. Аливаа төхөрөөмжүүдээс ялгарч буй цэнхэр өнгийн гэрлийн нөлөөнөөс болж хүний тархи амрах ёстой цагтаа амарч чадахаа больдог байна. Цэнхэр гэрэл хүний тархинд нөлөөлж мелотанин хэмээх нойрны хэвийн үйл ажиллагааг зохиуцуулдаг гормоны ялгарлыг бууруулдаг ажээ. Тиймээс унтахын өмнө ухаалаг утас хэрэглэхээ болихийг эрдэмтэд зөвлөж байгаа. Зайлшгүй шаардлага гарвал Mi брэндийн ухаалаг утсанд байдаг Read Mode горимыг ашиглаж хэвших хэрэгтэй. Read mode-ийн үед утасны гэрлийн хэмжээг тохируулан нүдэнд ирж байгаа ачааллыг бууруулж, цэнхэр гэрлийн хэмжээг багасгадаг юм. Нэг ёсондоо энэ функц ухаалаг төхөөрөмжөөс ялгарч байгаа цэнхэр гэрлийг бууруулна.

Энэ функцийг хэрхэн ашиглах вэ?

Тун энгийн. Settings-Notification Shutter- Read mode(Сүүлийн үеийн үйлдлийн системийн хувилбарууд дээр л ажиллана.)

Өөрийхөө хэрэглээнд тохируулан өөрчлөлт хийх.

Read mode гэсэн тэмдэг дээр бага зэрэг удаан дарахад Read mode-Settings цэс рүү орох болно. Энэ цэсэн дээр та тодорхой апп-уудын хувьд Read mode ажилдаг эсвэл ажилдаггүй болгох, гэрлийн хүчийг нь  тохируулах гэх мэт тохиргоонуудыг өөрийн хүссэн байдлаараа ашиглах боломжтой.

 Бусад Android үйлдлийн системтэй хэрэглэгчдийн хувьд бол Android 7.0 буюу Nougat үйлдлийн систем дээр Night mode хэмээх тохиргоо нэмэгдсэн бөгөөд яг MIUI8 үйлдлийн систмемийн Read mode-той адилхан зарчмаар ажиллана. Харин Nougat-аас өмнөх үеийн үйлдлийн системтэй бол Google play дээр Night mode гэсэн нэртэй маш олон апп-уудаас  өөрийнхөө хэрэглээнд тааруулан сонгоод ашиглах боломжтой.